2014 оны 6 сарын 12

Саяхны нэг өдөр даян аварга А.Сүхбат залуухан гэргий болон найзуудтайгаа “кароекедэж” хөгжилдсөн гэнэ. А.Сүхбат аваргын хувьд зодог тайлаад нэлээд багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүрийн наадмаар бөхийн хорхойтнууд түүнийг зодоглох болов уу гэж хүлээдэг ч ийм зүйл болсонгүй.

Нэг хэсэг уран хурц барилдаанаараа олныг шуугиулж явсан тэрбээр сүүлийн үед эхнэрээсээ саллаа, өөр бүсгүйтэй суулаа хэмээн хэвлэлээр бичигдэх болсон нь нууц биш. Түүний залуухан гэргийгээр Н.Гарамханд гэх бүсгүй тодроод удаагүй байгаа. Гэсэн ч хосууд хэдийнэ хоёр хүүхдийн аав, ээж болцгоожээ. Аваргын залуухан гэргий бодибилдинг фитнессээр хичээллэж, бие галбиртаа анхаардаг нэгэн.

Харин А.Сүхбат аварга сүүлийн үед цахим ертөнцөд идэвхтэй байх болсон. Тиймдээ ч залуу гэргий Н.Гарамханд болон найз нөхөдтэйгөө хөгжилдөж байгаа зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь энэ юм.

                                                                                                                                                                                                                         Б.ТУУЛ