“Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Я.Баяржаргал СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтохын удирдлагад төгсөж байгаа аж. Сургуулийнх нь төгсөлтийн баяр саяхан болж өнгөрсөн бөгөөд энэ өдөр Жанна жинхэнэ “од” болсон гэнэ шүү. Тодруулбал, Жанна төгсөлтийн баяраараа “хөгжимлөг” гоёл сонгож өмссөн нь ийнхүү олны харааг булаасан аж. Түүний гоёлыг харсан хүмүүс “Сүрдмээр дээл байна”, “Өвөрмөц юм” гэх зэргээр жиг жуг хийлцээд авчээ.
Б.ТУУЛ


