2016 оны 3 сарын 28

 

 “Номин талс”т хамтлагийнхан саяхан АНУ-д аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тоглолтонд А.Хаянхярваа, Д.Батсүх нар яваад ирсэн бөгөөд хамтлагийн гишүүд болох Т.Хангэрэл, Т.Дэлгэрмөрөн нар нь тодорхой шалтгааны учраас яваагүй юм. Учир нь Төрийн албанд томилогдсон Т.Хангэрэлийн хувьд хамтлагаасаа албан ёсоор гарснаа зарласан бол, дуучин Т.Дэлгэрмөрөнд АНУ-ын Элчин сайдын яамнаас виз олгоогүй .Тэгвэл хамтлагийн гишүүд тоглолтонд яваад ирсний дараа Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа хамтлагаасаа гарах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “За, нэг тиймэрхүү мэдээг би албан ёсоор мэдэгдье дээ. Би хоёр андынхаа араас захыг нь мушгиад үлдсэн эр л дээ, бас аав. Гэхдээ би тэдний оронд байсан бол намайг мартаж болох ч өмөрч үлдсэн охинд минь чихэр авчрах ухаан байсангүйд нь унтарчихлаа. Намайг гэсэн тэдний сэтгэл уудам гэлээ ч, над шиг байж чадаагүйнх нь төлөө энэ өдөр би тэднийгээ орхих шийдвэр гаргалаа. Номин талст хоёулаа боллоо. Би тэдэндээ хит дуунуудыг нь хангалттай зохиож өгсөн, өргүй нэгэн. Хоёр найздаа амжилт” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн