2016 оны 3 сарын 18

Дуучин Нэ-Ёогийн гэргий Кристал Рени амаржиж, хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос энэ сарын 15-нд хүүгээ өлгийдөн авсан байна. Нэ-Ёо өчигдөр инстаграмдаа хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Би үнэхээр жаргалтай байна. Энэ аз жаргалыг ямар үгээр илэрхийлэхийг мэдэхгүй. Гайхалтай бэлэг явуулсан бурхандаа болон эхнэртээ баярлалаа” гэж бичжээ.  

 

Тэд өнгөрсөн сарын 21-нд Нью Йорк хотноо хуримаа хийсэн билээ. Одоогоор хүүгийн нэр нууц байгаа юм. Шинэ хүн эцэг, эхийнхээ хамтаар ирэх сард худалдаанд гарах “People” сэтгүүлийг чимэхээр болжээ.

 

36 настай дуучин эхнэрээсээ 10 насаар ах юм. Тэрбээр өмнө нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд өмнөх гэрлэлтээсээ хүү, охинтой билээ.

www.shuud.mn

Б.Дэлгэрцэцэг