2016 оны 3 сарын 17

“Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан.

Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” гэдэг шийдвэрийг гаргасан байна. Харин жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.

Ямартай ч “Би хүн залилаагүй. Харин өөрөө залилуулчихаад байна” хэмээн ярьж байсан олны танил жүжигчний үйлдлийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс нотоллоо 

М.Баярмагнай өмнө нь “100 сая төгрийг ах нь ганц рекламанд тоглоод өгнө. Наадах чинь надад юу ч биш. Доод тал нь 30, 40 сая төгрөгөөр тоглодог” гэж ярьж байжээ. Гэтэл одоог хүртэл хүний хохирлыг барагдуулахгүй байгаа нь жүжигчин, М.Баярмагнайн нэр хүндийг улам унагаж байна хэмээн олон нийт ярьж байна.

Нөгөөтэйгүүр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин бусдаас зээлсэн мөнгөө өгөлгүй луу унжиж шүүх, цагдаагийн хаалга татаж буй нь урлагийн хүнд баймааргүй ёс зүйгүй авир. Нэгэнт буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад бусдын хохирлыг барагдуулахгүй хэмээн зөрүүдэлж яваа нь М.Баярмагнайг ямар эр хүн болохыг бусдад таниулж  байх шиг.

Уг нь М.Баярмагнай гүндүүгүй сайхан монгол эр бас олон мянган үзэгчдийн буянаар муугүй амьдардаг гэдэг. Гэтэл хүний мөнгө залилчихаад буцааж өгөхгүй гэж авирлаж буй нь өөрийнхөө нэр хүндийг улам шалбаагтай хутгаж байгаагаас ялгаа алга. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ.