Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээний хуваарь
Маргааш Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн эхлэх гэж байна. Энэхүү Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд 26 орон оролцохоор болжээ. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Манай зургаан тамирчинаас ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа түрүүлж барилдах юм байна. Харин бямба гарагт Д.Хүдэрбулга, П.Орхон, Б.Одончимэг нар барилдах бөгөөд сүүлийн өдөр О.Үйтэмэн, Э.Нарангэрэл нар хүч үзнэ. ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ
2016 оны гуравдугаар сарын 18-20
Гуравдугаар сарын 18, Баасан гариг
Чөлөөт бөхийн 57, 74 кг, сонгомол барилдааны 59, 85 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 69 кг-ын жингүүдийн барилдаан
10.00 – 14.00 урьдчилсан болон дагах барилдаан
18.00 – 20.30 медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Гуравдугаар сарын 19, Бямба гариг
Чөлөөт бөхийн 65, 97 кг, сонгомол барилдааны 75, 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан
10.00 – 14.00 урьдчилсан болон дагах барилдаан
18.00 – 20.30 медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Гуравдугаар сарын 20, Ням гариг
Чөлөөт бөхийн 86, 125 кг, сонгомол барилдааны 66, 98 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан
10.00 – 14.00 урьдчилсан болон дагах барилдаан
17.00 – 19.30 медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол