2016 оны 3 сарын 15

Улсын филармонийн уран бүтээлчид “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолтоо цэргийн баяраар толилуулахаар болжээ. Тоглолтод “Баянмонгол жазз найрал хөгжим” удирдаач Б.Ганбат, С.Саруул-Од, дуучин С.Баттулга, Д.Бурмаа, Н.Наранбаатар, Т.Амина, П.Өнөржаргал, Л.Насанбуян нар оролцож, сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээс толилуулах аж. Тоглолтыг Филармонийн уран бүтээлчид “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд зохион байгуулж буй аж. 
 
Ц.СОЁЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж http://www.info.mn