2016 оны 3 сарын 14

Өөрийн алдартай дуучин дүү Мэрайя Кэриг төрсөн ах Морган нь “Өөдгүй шулам” гэж нэрлэжээ. Австралийн тэрбумтан Жэймс Пэкертэй гэрлэхээр зэхэж буй дуучин бүсгүй үхлээ хүлээн хэвтэж буй төрсөн эгч Элисоныхоо эмчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзсан гэнэ. 51 настай Морган дүү Мэрайягаа зүрх сэтгэлгүй хүн гэж хэлсэн байна. 

Эгч нь ДОХ туссан бөгөөд нуруу нугасандаа хүнд мэс ажилбар хийлгүүлэх ёстой болжээ. Гэтэл нэр алдартай дүү нь тусламжийн гараа сунгахаас татгалзсан аж. Кэригийн эд хөрөнгө 52 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд ах нь эгчийнхээ эмчилгээний төлбөрт тэр мөнгөнөөсөө жаахныг ч болов хандивлахыг хүсэхгүй байгааг нь ойлгохгүй суугаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn