Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн эхэнд хүснэгтийг тэргүүлж байгаа “Барселона”, “Атлетико” багууд хожсон. Тэгвэл гуравдугаар байрт бичигдэж байгаа “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө “Лас-Пальмас” клубын талбайд зочилж, 1:2-оор арай гэж буулгаж авлаа. Ингэснээр 63 оноотой болж байгаа юм.
Тоглолтын 24 дэх минутад Рамос гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 87 дахь минутад талбайн эздээс Виллиан Жозе гоолдож, Эзэн хааны багийн хоёр оноог хулгайлах дөхсөн. Харин 89 дэх минутад Каземиро гоол оруулснаар багаа тэнцэхээс аварч, гурван оноо авчирсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Севилья 4-2 Вильярреал
Атлетик 3-1 Бетис

Эх сурвалж: www.mminfo.mn