2016 оны 3 сарын 11

Нью-Йоркийн шүүх дуучин Мадонна, найруулагч Гай Риччи нарын 2008 оноос хойш үргэлжилсэн маргааныг эцэслэн, 15 настай Рокко хүүг аавтай нь үлдээхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн Мадоннаг тойрсон хов жив өсвөр насны хүүд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд 15 настай Рокко Лондон дахь дунд сургуульдаа үргэлжлүүлэн сурч, эцэгтэйгээ амьдрах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шүүх хурлын үеэр Рокко “Тэр сайн ээж боловч маш чанга хүн. Би ээжтэйгээ амьдарч чадахгүй” хэмээн хэлсэн байна. Шүүхээс хүүг Зул сарын баяраар ээжтэйгээ уулзахыг зөвшөөрчээ. Рокко Холливудэд дэгдээж буй ээжийнхээ шуугианаас залхаж, эцэст нь аав ээж хоёр нь салснаар амар тайван амьдрах болсон аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ