
Хэдхэн хоногийн өмнө Холливудын жүжигчин Леонардо ди Каприо хүсэн хүлээсэн “Оскар”-ын шагналаа авсан билээ. Гэтэл хэвлэлүүд жүжигчин эрийг элдэв янзаар бичиж эхлэв. Учир юунд вэ гэвэл, ди Каприогийн дагавар ах 44 настай Адам Феррараг хууль сахиулах байгууллага идэвхтэй эрэн сурвалжилж байгаа аж.
Өнгөрсөн сарын сүүлээр Адам өөрийн эхнэрийн хамтаар үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдсэн аж. Ядаж байхад хохирол нь 990 доллар болсон юм. Гэр бүлийн хоёр төдөлгүй саатуулагдаж, хийсэн үйлдлээ хүлээсэн билээ.
Батлан даалтаар гарсан хос товлосон өдөр шүүх дээр очих ёстой байсан боловч ирээгүй гэнэ. Тэр өдрөөс хойш цагдаа нар ди Каприогийн ах, дүү нарыг эрэн сурвалжилж байгаа юм. Хулгай хийснийхээ төлөө хууль зөрчигчид 3000 долларын торгууль хүлээхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn




