2016 оны 3 сарын 10

Алдарт уран зураач Винсент Ван Гогийн насанд хүрсэн үеийн цорын ганц гэрэл зургийг Италийн урлаг судлаач Антонио Де Роберти олжээ. Тэрбээр Парисын Үндэсний Түүхийн хүрээлэнгийн архиваас XIX зууны сүүлээр авахуулсан 34 эрэгтэйн зургийн нэг нь магадгүй, Ван Гог гэж үзжээ. Энэ тухай Independent нийтэлжээ.

Фото зургийг Парисын Дүрслэх урлагийн академид авчээ. Ван Гогийн хажууд түүний найз, холын хамаатан Андрис Бонгер байгаа юм.

Өнөөг хүртэл зураачийн зөвхөн залуу хөвгүүн байх үеийн гэрэл зураг л мэдэгдэж байсан юм. Мэргэжилтнүүд Ван Гогийн насанд хүрсэн үеийн төрхийг зөвхөн өөрийнх нь амьдралынхаа туршид хийсэн цуврал хөрөг зургаар л түүнийг мэддэг байсан аж.

Винсент Ван Гог бол Голландын алдарт зураач- постимпрессионист /postimpressionist/ билээ. Түүний амьдралын туршид их хэмжээний ажлынх зөвхөн нэг нь л зарагдаж байсан нь "Арле дахь улаа усан үзмийн талбай /Red Vineyard/" юм. Түүний амьдрал хамгийн ядуу нөхцөл байдал дунд өнггөрчээ.

Гэтэл одоо Ван Гогийн зурсан зургууд хамгийн үнэтэй уран зурагт тооцогдож, дуудлага худалдаа болон хувийн борлуулалтаар өндөр үнэтэй зарагддагаараа жагсаалтын эхэнд явах болоод байна. Тухайлахад түүний "Цахилдаг" хэмээх алдартай зураг 100 сая ам.доллараас дээш үнээр зарагдсан билээ.

www.gereg.mn

М.Баяр