2016 оны 3 сарын 9

Реалити шоуны од Ким Кардашиан чармай нүцгэн зургаа өөрийн сошиал хуудастаа байрлуулж, шуугиан тарилаа. Тодруулбал, чармай нүцгэн толины өмнө зогсч сельфидсэн зургаа өөрийн твиттер болон инстаграмм хуудастаа нийтэлж, “Юу ч өмсөөгүй байх үедээ. /инээв/”  гэх тайлбарыг зүүсэн байв.  

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард нярайлж, хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа бүсгүй турж, төгс бие галбираа эргүүлэн олсон нь гайхалтай ч, түүнийг шүүмжлэх хүн олон байсан аж. Тэдний нэг бол 19 настай жүжигчин Хлое Мориц. 

Тэрбээр “Та залуу эмэгтэйчүүдэд зорилгодоо хэрхэн хүрэхийг заахаас илүүтэйгээр ийм зүйл заах нь чухал уу. Үнэхээр санаа зовчихлоо” хэмээн шүүмжилсэн байна. Түүнийг дуучин Бетт Мидлер ч дэмжиж “Ким Кардашиан нүцгэн сельфи зургаа нийтэлчихсэн байна. Хэрвээ тэр бидний хараагүй эмэгтэйг харуулахыг хүссэн бол камераа залгичих хэрэгтэй шүү дээ” хэмээн твиттертээ жиргэсэн байжээ.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа