2016 оны 3 сарын 7

Загварыг бүтээгч, дуучин, хэв донжийн үзүүлэн болсон Виктория Бэкхемыг түүний шүтэн бишрэгчид мөд өндөр өсгийттэй явааг нь харахгүй бололтой. Өндөр өсгийтэй гутал хэзээд түүний нэрийн хуудас байсан бол одооноос эхлэн Виктория тэдгээрээс татгалзаж байгаа аж. Маяг юм уу загвар хөөлт түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэнгүй. 

Харин биеийн байдал нь ингэхэд хүргэсэн байна. Эмч нар түүний нурууны диск суулттай байгаа гэдгийг тогтоогоод, байнга өндөр өсгийт өмсвөл байдал улам хэцүүднэ гэдгийг анхааруулсан билээ. Нуруу нь үе үе өвдөх болсон тул Виктория бүсгүй эмч нарын зөвлөгөөг дагахаар шийдэж, хөлд эвтэйхэн спортын шаахай өмсөх болжээ.

http://www.wikimon.mn/content