Ес дэх удаагийн баяр "Бүргэдийн баяр-2016" хотын төвөөс 23 км-т орших Жаргалантын амын Чингисийн хүрээ жуулчны баазад өчигдөр эхэлсэн. 2015 онд бүргэдийн баяр нь тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж байсан баяр нь энэ жил уламжлал ёсоор зохиогдохоор болжээ. Бүргэдийн баяр нь Монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон жуулчны улирлыг уртасгах хүрээнд өвлийн аялал жуулчлалд түлхэц өгөх, өвөлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн Монголд амьдарч ажиллаж буй гадаадын иргэд, аялал жуулчлалаар суралцаж буй оюутнуудыг эл баярт өргөнөөр оролцуулахад чиглэдэг байна. Тэр ч утгаараа жил бүр "Бүргэдийн баяр"-ыг гадаад дотоодын 500 гаруй жуулчид тогтмол үздэг юм байна. Дашрамд дурдахад, энэ удаагийн "Бүргэдийн баяр"-т дэлхийн хамгийн залуу бүргэдчин хэмээн алдаршсан Н.Айшолпан охин урилгаар оролцож байгаа аж.
www.zaluu.com