2016 оны 3 сарын 4

Канадын дуучин Жастин Биберийн “Брит Авардс”-т оролцохдоо өмссөн “Saint Laurent”-ы эмэгтэй хүрэм ихэд анхаарал татжээ.

Учир нь яг ийм хүрмийг тус наадмаас хоёр долоо хоногийн өмнө Коортни Кардашиан өмссөн зураг цахим ертөнцөд тавигдаж байсан юм.

Коортни Кардашиан, Бибер нарыг амрагийн харилцаатай хэмээн шуугиан одоо ч үргэлжилсээр байгаа нь тэд хувцсаа сольж өмссөн үү гэх харыг төрүүлж байна.

Хэрэв Бибер Кардашианы хувцсыг өмсөөгүй бол тэд нар загварын хувьд адил мэдрэмжтэй, адил сонголттой байж таарлаа. Хэргийн эзэн болсон “Saint Laurent”-ы хүрэм 2690 долларын үнэтэй.

photonews.mn

И.ЦЭНГЭЭ