2016 оны 3 сарын 4

Попын хатан хаан Мадонна, экс нөхөр Гай Ричитай 15 настай хүү Роккогоо булаацалдаад шүүхийн хаалга татаад байгаа билээ.

Нью-Йорк хотын Дээд шүүх Мадонна, Гай Ричи нарт хүүхдээ тайван байлгахыг сануулсан байна. Шүүгч Дебора Каплан алдартнуудын гэр бүлийн хэрүүл түмэн олны хүртээл болсонд тэднийг буруутгасан байна. Маргаан анхлан эхэлж байхад Рокко хөвүүн гэр бүлийнхээ хүрээнд, эв зүйгээр учраа олохыг эцэг, эхээсээ хүсч байжээ.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр бол, Рокко одоохондоо хэрхэхээ сайн шийдээгүй байгаа агаад, Лондон хотноо сурах хүсэлтэй байгаа бололтой.

Иймээс шүүгч тэвчээргүй эцэг, эхээс хүүхдээ тайван байлгахыг хүссэн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn