2016 оны 3 сарын 3

Италийн хөлбөмбөгийн “Наполи” багийн довтлогч Гонсало Игуаин тамирчны замналаа “Манчестер Юнайтэд”-д үргэлжлүүлж магадгүй болов. 

Улаан чөтгөрүүдийн ахлах дасгалжуулагчаар Жозе Моуринью томилогдсон тохиолдолд 28 настай аргентин довтлогч тус багийн довтолгоог сайжруулахаар ирж магадгүй гэнэ. “МЮ” түүний төлөө 80 сая евро төлөхөд бэлэн байгаа аж. 

Игуаины багтайгаа байгуулсан гэрээ 2018 оны зуныг хүртэл хүчинтэй ч наана нь багаа орхивол 94.5 сая еврогийн нөхөн төлбөр төлөх ёстой юм. Гонсалог мөн “ПСЖ”, “Чэлси” багууд сонирхож байгаа билээ.

Эх сурвалж www.wikimon.mn