
МУГЖ, дуучин Т.Ариунаа АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо хийхээр өчигдөр Чикаго хотыг зорьжээ. Тэрбээр Чикаго, Денвер, Сеаттлэ, Вашингтон болон Сан Франциско хотод ажиллаж амьдарч буй монголчууддаа “Нандин учрал" тоглолтоо толилуулахаар болсон аж.
Т.Ариунаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол. Та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол. Таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол. Хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. Тиймээс ч АНУ-ын хотуудын миний дуунууд эгшиглэх болно. "Нандин учрал"-аар уулзацгаая, Намайг хүлээж байгаарай” хэмээв.
“Нандин учрал" тоглолтын хуваарь:
Гуравдугаар сарын 5, 6-ний 20.00 цагт Чикаго хотод
Гуравдугаар сарын 9-ний 20.00 цагт Денвер хотод
Гуравдугаар сарын 12-нд 20.00 цагт Сеаттлэ хотод
Гуравдугаар сарын 20-нд 20.00 цагт Вашингтон ДС хотод
Гуравдугаар сарын 27-нд 20.00 цагт Сан Францискод тус тус тоглох нь ээ.
Эх сурвалж www.wikimon.mn




