Испани улсад олон улсын циркчдийн ес дахь удаагийн тэмцээн энэ сарын 26-нд эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид зэрэг 18 жүжигчин оролцсон байна. Тэмцээн энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилсэн юм.
Монгол Циркийн Хөгжлийн Төвийн тэргүүн Н.Эрдэнэ тус тэмцээний шүүгчээр мөн тус номеруудын продюсерээр ажилласан байна. Манай улсын баг тамирчид болох Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид Алтан Цом, Ц.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгаж яваа циркийн жүжигчидээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
www.urlag.mn