2016 оны 2 сарын 29

Лос Анжелес хотын “Долби” театрт 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Эхний “Оскар”-ын эзэн тодорсон талаар “www.oscar.go.com” мэдээллээ.

 

 

Шилдэг кино зохиол номинацид “Spotlight” кино “Оскар”-ын эзэн болжээ. Уг киноны зохиолыг Жорж Сингер болон Том Маккарти нар бичжээ.

 

Энэхүү уран бүтээл бодит амьдралаас сэдэвлэсэн аж. “Boston Globe” сонины сэтгүүлчид Католик сүмийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг хэрхэн хүчирхийлдэг талаар нийтэд илчилсэн тухай уг бүтээлд өгүүлдэг юм.

www.shuud.mn

Б.Дэлгэрцэцэг