
Телевизийн од Ким Кардашьян, түүний нөхөр Канье Уэст нар өөрсдийн мөрөөдлийн байшингийн засварыг гурван жилийн хугацаанд хийсэн ч өөрөөс нь илүү өртгөөр хийгдсэн засварын дараа тэд уг байшиндаа нүүж орж амьдрах тавилангүй байжээ. Алдартай хос энэхүү сууцаа зарж орхисон гэнэ.
Тэдний шүтэн бишрэгчид гайхаж суугаа аж. Хосуудын санхүүгийн байдал үнэхээр хүндэрсэн үү, эсвэл тэд ойрын үед хоёр тийш болохоор шийдсэн үү гэдгийг тааж суугаа юм.
Кардашьян, Уэст нар байшингаа 20 сая доллараар зарна гэж мэдэгдсэн ч 18 саяар худалджээ. Тосканы хэв маягаар баригдсан харш одоо хэн нэгний тарвалзаж хэвтэх газар болов. Байшингийн худалдаа маш нууц байдалд хийгдсэн бөгөөд учир мэдэх хүмүүс мэдээлэлгүй хоцорсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn




