2016 оны 2 сарын 26
UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино ирэх тавдугаар сард болох Каннын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. 
Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, ёс уламжлалын тухай, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж манай уран бүтээлчдэд үнэлгээ өгөх нь. 
Каннын кино наадам нь олон улсын төвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулдаг томоохон нөлөө бүхий наадам билээ. 

Н.Болд 


 

Эх сурвалж: www.mminfo.mn