2016 оны 2 сарын 23

Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаар дамжуулан "Бурхан буурлууд-2016 тоглолт маань тун удахгүй долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ тоглолт маань ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх үүднээс үнэ төлбөргүй, өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагддаг билээ. Бид бүхний хүндлэн дээдэлдэг ардын жүжигчид, гавъяатууд болон Дэлгэрмөрөн миний бие, мөн Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони оркестор, удирдаач, найруулагчийн удирдлага дор явагддаг гэдгийг буурлууд минь хэдийнэ мэддэг болсон байх. Иймд өвөө эмээдээ хайртай, өтгөс буурлаа халамжлан дээдэлдэг үр хүүхдүүд, аав ээжүүд та бүхэнд манай баг хамт олон тасалбараа түгээх мөч тун ойртож буйг мэдэгдэж байна. Тэднийгээ үеийн олон нөхдийнх нь дэргэд өнгө зүс, одон тэмдэгтэй нь жаргалтай байлгах тэр нэг дотно мөч таны ухаан дор бүрэлдэнэ гэдэгт бид итгэж байна. Санал хүсэлтийг өөрийн цахим хуудсаар авна. Хүндэтгэсэн МУСТА Т.Дэлгэрмөрөн” гэж олон нийтэд мэдэгдлээ.

Эх сурвалж: www.ubs.mn