2016 оны 2 сарын 23

Жүжигчин Люси Люгийн хийсэн хүмүүнлэгийн ажлыг үнэлж, Харвардын их сургуулиас түүнийг шагнасан байна. “Биллийг устга”, “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” зэрэг киногоороо бидний танил болсон тэрбээр Харвардын Олон улсын соёл, арьс өнгө, шашин шүтлэгийн сангийн 2016 оны “Элч жүжигчин”- ээр тодорчээ. Түүний дэлхийн хамгийн эмзэг буурай орны эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг эрхлэн гүйцэтгэж, эцэж цуцалтгүй ажилласан нь энэ шагналыг авахад нөлөөлсөн байна. Нью-Йорк хотод цагаачдын гэр бүлд төрсөн Лю өдгөө ЮНИСЕФ-ийн элч, хүний эрхийн аяны төлөөлөгчөөр ажилладаг. 
Ц.ГЭРЭЛТУЯА

Эх сурвалж http://www.info.mn