2016 оны 2 сарын 22

Рок домог Дэвид Боуи бол Лейди Гагагийн хайртай дуучин төдийгү бүх л насаараа талархлыг нь хүлээх хүн билээ. Анх 19 настай байхдаа Дэвид Боуигийн “Aladdin Sane”цомгийн хавтасны зургийг харах тэр мөчид  түүний бүх л амьдрал үүрд өөрчлөгдсөн гэж дуучин бүсгүй  ярьсан байдаг юм.

1973 онд гарч байсан тус цомгийн “Watch that man” дууг сонсоод Гагагийн урлагийн мэдрэхүй сэрсэн гэдэг. Түүний амьдрал нэг үгээр илүү утга учиртай болсон байна. Тэрбээр өмссөн хувцсаараа хүртэл ямарваа нэгийг илэрхийлэх болж, номын сан ордог болж, тэндээс урлагийн тухай судалж, урлагийн түүхийн ангид суралцаж, мөн амьд хөгжимтэй хамт тоглодог болсон байна.

Хүн бүрийн амьдралыг өөрчилсөн хүн эсвэл ямар нэг зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Миний хувьд Дэвид Боуи амьдралыг минь өөрчилсөн. Миний үлдсэн амьдрал энэ хүнд талархахад зарцуулагдана гэж Лейди Гага ярилцлагандаа хэлжээ.

Тэрбээр Грэммийн шагнал гардуулах ёслолын наадамд Дэвид Боуигийн дуунуудаар түүвэр хийж, олонд толилуулсан байдаг юм. Дашрамд дурдахад Боуигийн хүүд эцэгт нь зориулсан Гагагийн хүндэтгэл таалагдаагүй гэнэ.

И.ЦЭНГЭЭ

PHOTONEWS.M