2016 оны 2 сарын 20

 

Найруулагч Г.Содбилэг, зохиолч А.Баярсайхан, "Кроп энтертайнмент", "Грийн фильм"-ийн хамтын бүтээл болох “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киноны гол дүрд Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ.

Уг кино энэ сарын 19-нд “Тэнгис” кино театрт олны хөлд дарагдан маш амжилттай нээлтээ хийж, нээлтийн үеэр киноны "Авгалдай" дууг дуучин, гитарчин О.Гантулга дуулж анх удаа олны хүртээл болголоо.

Багаасаа нөхөрлөсөн  найзууд нэгэн өглөө санаандгүй байдлаар гэнэтийн бэлэгтэй болно. Энэхүү зүйл тэдний амьдралыг инээдэм адал явдал, хайр дурлалтай учруулах болно. Анхны үзэгчид, "Сэтгэгдэл маш өндөр байна.  “Бүх  хэсэг нь хөгжилтэй, тасралтгүй инээлээ. Ойрд ийм кино үзээгүй юм байна” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв. “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киног бүх кино театруудад гарч байна.

 

 

www.HOT.mn