Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл эхний өдөр манайхаас 7 бөх барилдаж, ердөө ганцхан хүрэл медаль хүртлээ. 48 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аварга М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж, хөнгөн жингийнхний нүүрийг тахаллаа.

Манай бөх хүрэл медалийн төлөө Оросын бөх Наталия Кондратеватай барилдаж, ялалт байгуулснаар медалийн тавцанд зогссон юм.
Тэгвэл 60 кг-д барилдсан Г.Хэрлэн торгуулын тойрог руу орж ирсэн ч Эквадорын Линен Приседатай тулсан ч ялагдлаа. Мөн 52 кг-д хүч үзсэн М.Бундмаа торгуулын тойрогт Бразилын Эрика Мирандаг ялсан ч хүрлийн төлөө Румыны Читу Андрейд ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм. Манай бөх Парисын “Их дуулга”-д мөн Читуд ялагдсан. Ийнхүү ойрхон хоёр ялагдаад байна.
Эх сурвалж: www.mminfo.mn




