2016 оны 2 сарын 18

 

УДЭТ-аас ирэх сард болох Олон улсын театрын өдөрт зориулан “Сонгодог жүжгийн өдрүүд” зарлаж байгаа билээ. Үүний хүрээнд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүд тус театрын тайзнаа тоглогдох юм. Тэгвэл сонгодог жүжгийн өдрүүдээр нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжгийн үндсэн үнээр таван жүжиг үзэх боломжтой аж. Тодруулбал, УДЭТ-аас багцын тасалбарыг худалдаан гаргахаар ажиллаж байгаа юм байна. “Сонгодог жүжгийн өдрүүд” –д У.Шекспир "Гамлет", Софокл "Эдип", Г.Ибсен "Нора”, У.Шекспир "Ромео Жульетта", В.Хюго "Парисын Дарь эхийн сүм" сонгодог жүжиг, М.Сервантис "Кихот ноён" зэрэг сонгодог жүжиг үзэгчдийн хүртээл болох юм. 
 

Эх сурвалж http://www.info.mn