2016 оны 2 сарын 18

 

Хэвлэлүүд жүжигчин ди Каприог хэзээ хайртыгаа олох бол доо хэмээн хүлээж залхаад түүнд хос болчихоор хүүхэн олж өгөхөөр шийджээ. Хамгийн боломжит бүсгүйгээр тэд Ирландын үзэсгэлэнт хүүхэн Лора Уитморыг сонгосон байна. Гэхдээ түүний ээлжит найз бүсгүй хэн байж болохыг сэтгүүлчдэд Лео өөрөө хэлж өгсөн аж.

Гэрчүүдийн өгүүлж байгаагаар BAFTA шагналыг гардуулах ёслолын үеэр Лео телевизийн хөтлөгч бүсгүйг хараад алмайрсан гэнэ. “Тэрбээр Леог муужруулж орхисон. Тэр оройжингоо тэд сээтэгнэж байсан” хэмээн эх сурвалжууд өгүүлэв. Өдгөө 30 настай Лора жүжигчин залуугийн сонирхдог хүүхнүүдэд яг тохирно. Уитмор бол урт хөлт, шаргал үст бүсгүй бөгөөд тодорхой хүрээнийхэнд ихээхэн танил нэгэн юм. Тиймээс тэрбээр Холливудын хамгийн атаархам гоонь эрийн зүрхийг шархлуулж мэдэх аж.

Эх сурвалж www.wikimon.mn