
Жүжигчин хүн гэдэг ямар ч дүрд хувирч, хөврөх чадвартай байх ёстой гэдэг. Харин тухайн жүжигчний бүтээж буй дүрийг эерэг болон эсрэг гэж ангилдаг.
Жишээлбэл: Эсрэг дүрд эмэгтэйчүүдээс жүжигчин Г.Отгонцэцэг , эрчүүдээс жүжигчин С. Ариунбямба нар илүү тохирно гэлцгээдэг.
Мөн жүжигчин О.Гэрэлсүхийг “Ларьдма” кинонд тоглосны дараагаар хүмүүс дургүй болж , бүр “дуугүй царайлчихаад цаагуураа эхнэрээ зоддог байх” гэж хардаад авсан. Гэхдээ үнэхээр дургүйдээ биш, жүжигчин маань дүрээ маш сайн бүтээж үзэгчдийн сэтгэлд хүрч чадсанд л оршиж байгаа юм.

Эерэг буюу манай талын дүрд МУГЖ Н.Батцэцэг цаанаа л зөөлөн, уярмаар өрөвдмөөр ч юм шиг. Магадгүй бүтээсэн дүрүүд нь ихэвчлэн тийм байдаг болохоор ингэж боддогддог байх.
www.HOT.mn




