2016 оны 1 сарын 8

Олон улсын тэмцээнээс миссийн титмийг анх удаа эх орондоо авч ирсэн бүсгүй бол мисс Ч.Содтуяа. Тэрбээр "Азийн модель" агентлагаа үүсгэн байгуулснаар олон сайхан шавьтай болсон. 

 

Нэгэн цагт тэрбээр мисс, топ модель Х.Бадамгэрэлтэй ихэд дотно байдаг байсан бөгөөд "хамгийн хайртай шавь минь" хэмээн агентлагийнхаа гүйцэтгэх захирлаар тавьж байсан билээ. Гэвч тэдний хооронд багахан зөрчил үүссэнээр Х.Бадамгэрэл өрх тусгаарласан.

 

Түүний дараа мисс Б.Бадамцэцэг Содоогийн хамгийн хайртай шавь болж үлдсэн юм. Гэвч тэрбээр хүний гэргий болж, хүүхдийн ээж болсноор загварын тайзнаасаа хөндийрсөн.

 

Тэгвэл Содоогийн дараагийн хамгаас хайртай шавь тодорчээ. Тодруулбал, "Мисс Монголиа 2012" тэмцээний дэд байрын шагналт, Оюунлаг мисс өргөмжлөлт Э.Уянгыг Содоо захирал хаа ч явсан дагуулж явдаг болжээ. 

 

 

www.mnews.mn