2016 оны 1 сарын 4

Мөнхийн залуу гэгддэг топ модель Э.Одгэрэл 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр гэргийн амьдралаасаа тун ч хурдан залхсан.

Тиймдээ өнөөдрийг хүртэл охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байхгүй гэдгээ ярилцлага бүрдээ дурьддаг гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө 50 хүрч байгаа топ маань загварын тайз болоод зар сурталчилгаа, кино, клип зэргийг гоо сайхнаараа чимсээр байгаа. Залуусын харцыг үеийн үед булаасаар ирсэн мөнхийн залуу топын нэвт гэрэлтэх шинэ жилийн гоёл эрхгүй сайхан харагдаж байв. Монголын шилдэгүүд цугларсан “Харшийн шинэ жил” цэнгүүнд топ маань торон хар даашинзаар гангарч секси харагдуулжээ.

 

 

 

 

www.shuurkhai.mn