2015 оны 12 сарын 23

Монголчууд Дэлхийн мисс шалгаруулах 65 дах удаагийн тэмцээнд ихэд найдвар тавьж байсан. Мисс Н.Ану Монгол Улсын загвар зохион бүтээгчдийн урласан хувцас загвараараа “топ-10”-т, үнсэлтээр хөрөг зурах авьяасаараа “топ-30”-д, “Beauty with a Purpose” төрөлд “топ-25”-д тус тус шалгарч, өмнөх бүсгүйчүүдийн амжилтыг ахиулсан юм.

 

 

Хэдийгээр тэмцээний явцад тэрбээр ийнхүү амжилттай оролцсон ч финалын тоглолтонд үлдэж чадсангүй. Тэгвэл энэ явдал "Андра модель" агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийн шарыг хөдөлгөсөн бололтой.

 

Тэрбээр “Дэлхийн миссд хүчтэй оролцогчийг заавал бэлдэнэ. Аль нэг чадвар нь илт давуу байх бас л чухал байна. Зөвхөн спортоор ялагч болоход л шилдэг 25-д автоматаар орно. Үзэсгэлэнтэй ухаалаг бас нэмэх нь урлагийн эсвэл спортын илт давуу чадвартай байхад боломж байх юм байгаан. Тэгэхээр Монголчуудад уран нугаралт ба үндэсний бусад төрлөөр хол тасархай номинацдаа түрүүлэх боломж байна. Ер нь жоохон тактиктай байцгаая л даа. Монгол дахь зохион байгуулагч нар бас нухацтай хандвал.

 

Бас энэ Хятадад болж байгаа гэдэг нэлээд таагүйгээр нөлөөлөх юм аа анзаараад байхад манай миссийн үдшийн гоёлын даашинз, авьяас номинацийн шилдэгт орсон тухай бичлэгийг харуулахгүй байна. За яах вээ Монголчууд чадна шдээ” хэмээн бичжээ.

 

www.mnews.mn