60 гарсан насандаа хүйсээ солиулаад жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэгддэг Ганбууш буюу Н.Ган-Одоос илүүтэй олны анхааралд өртөж, гоо сайхнаараа гайхуулж яваа хүн бол Б.Солонго. Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.
Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.
Сүүлийн үед Хонг Конг улсад гармоны өөрчлөлтийн буюу хүйсээ солиулж эмэгтэй болох хагалгаа, эмчилгээ хийлгэж байгаа ба эмчилгээ нь ч үр дүнгээ сайн өгч байгаа бололтой. Трансжендерүүд дундаа хамгийн сэргэлэн нь гэгддэг Б.Солонгогийн "жинхэнэ эмэгтэй хүн" болох мөрөөдөл нь бараг л биелсэн болох нь түүний халуухан зургуудаас тодорхой харагдах биз ээ...
www.paparatsi.mn