2015 оны 12 сарын 11

41 настай Виктория Бэкхем өөрийн биеийн арьсыг наранд шарсан мэт хүрэн бор болгуулахдаа хэдий хэмжээний мөнгө зарлагаддагийг сэтгүүлчид олж мэджээ. Виктория бүсгүй Spice Girls хамтлагт байхдаа л хиймэл шарлагын аппартанд биеэ ээх дуртай болсон гэнэ.  

Гэхдээ тэрбээр хөнгөн шарлагыг илүүд үздэг байна. Түүнд өөрийн хувийн “шарагч” хүн байдаг бөгөөд мань хүн Викторияг хаа явсан газар нь дагаж явдаг аж. Түүндээ жилийн 45 мянган долларын цалин өгдөг байна.