2015 оны 12 сарын 9

УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд М.Зоригт найзынхаа өгсөн шинэхэн малгай, мотоциклийн шилээр гангаран сельфидэж фейсбүүк хуудаснаа хийснээр олноос багагүй шүүмж хүртсэн. Гэхдээ түүний энэхүү сельфи фейсбүүк орчинд давлагаа үүсгэн бүгд л том жижиг гэлтгүй түүнийг дуурайн зургаа авахуулж Зоригт сайдын хаягаар руу илгээж эхэлсэн юм.

 

Сайд шинэ жил дөхөж байгаа учраас сельфи давлагаанд оролцсон бяцхан жаалуудад бэлэг гардуулна гэдгээ амласан юм. Тэгвэл тэрээр энэ сарын 12-нд 13:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хүүхдүүдэд бэлэг гардуулах болсон тухайгаа өөрийнхөө фейсбүүк хуудсаар дамжуулан өнөөдөр дуулгалаа. Мөн тэр “Шил, малгайгаа аваад ирээрэй, дурсгалын зураг татуулъя” хэмээн уриаллаа.