2015 оны 12 сарын 4

“Miss World 2015” буюу “Дэлхийн мисс” тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Саня хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. 65 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss World 2015” тэмцээнд дэлхийн 130 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд  өрсөлдөж байгаа. Харин уг тэмцээний финалын  шатны шалгаруулалт энэ сарын 19-нд “Гоо сайхны титэм” их театрт болж, шилдгүүд тодорно.

 

Финалын шоуг жил бүр хоёр тэрбум гаруй хүн шууд хүлээн авч үздэг байна. Энэхүү тэмцээн нь бусад ижил төстэй тэмцээнүүдээс хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон орны гоо бүсгүйчүүд оролцож, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан зэргээрээ онцлогтой юм. 

 

Тус тэмцээнд Н.Ану эх орноо төлөөлөн оролцож байгаа. 24 настай мисс Н.Ану “Хүмүүнлэгийн элч” болох эрхэм зорилготой гэнэ.

 

Дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг уг тэмцээний Үндэсний бүжгийн төрөлд Н.Ану тун амжилттай оролцжээ. 

 

 

Ертөнцийн гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөж байгаа мисс Н.Ану 2013 оноос уруулаараа зурж эхэлжээ. Мэргэжлийн уран бүтээлч биш ч гэсэн тэрбээр үзэсгэлэнгээ гаргаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Мөн  бүтээлээ борлуулж, олсон орлогоо сайн үйлсэд зориулдаг. Н.Ану Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсоноосоо хойш 21 хүний хөргийг уруулаараа зуржээ. Энэ талаараа тэрбээр “Уруулаараа зурах нь миний авъяас. Харахад хялбар ч нэг бүтээл туурвихад 2-3 хоног болдог” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичиж байсан юм.

 

 

www.paparatsi.mn