Их Британийн Сандэй таймс (The Sunday Times) сонин улсынхаа хамгийн баян урлаг соёлын зүтгэлтнүүдийн жагсаалтыг 1989 оноос хойш тогтмол нийтлэх болсон. Энэ жилийн жагсаалтыг “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни дахин тэргүүлжээ. Маккартнигийн хөрөнгийн хэмжээ 24 жилийн өмнө 80 сая фунтээр үнэлэгдэж байсан бол өдгөө түүний “халаасанд” нэг тэрбум 40 сая ам.долларын хөрөнгө оршиж буй гэнэ. Тэрбээр эл жагсаалтын тэргүүн байрыг хэдэн жилийн турш тэргүүлж буй агаад жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн, Их Британийн баян алдартнуудын нэг гэгддэг хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэбберээс харьцангуй баян болох нь хөрөнгийн хэмжээнээс харагдаж байна. Харин Эндрюгийн хөрөнгийн хэмжээ 950 сая ам.доллартай тэнцэж байгаа аж. Жагсаалтын гуравдугаар байрт Ирландын “U2” хамтлагийн гишүүд бичигдсэн байна. Хамтлагийн дөрвөн гишүүний нийт хөрөнгө 800 сая ам.доллараар тоологдсон аж. Тус улсын нэрт дуучин Элтон Жон 370 сая ам.доллар, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм эхнэр Викториягийн хамт 350 сая ам.долларын хөрөнгөөрөө тус тус жагсаалтыг удаалжээ