2014 оны 5 сарын 16

“МАК”-ийн захирал Н.Нямтайшир хоёр хүүхэдтэй. Хүү Н.Номтойбайр нь Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулан гишүүний сэнтийд залраад буй.
Харин охин Н.Цэлмүүн нь аавынхаа компанид гадаад харилцаа эрхэлсэн захиралаар ажилладаг бөгөөд Н.Цэлмүүнийг ‘Хас’-ын бэр болох гэж буйг манай уншигчид мэдсэн байх. Өнгөрсөн жилээс “МАК”-ийн Н.Нямтайшир охиндоо нийт хөрөнгийнхөө 60 хувийг өвлүүлэхээр болсон тухай мэдээлэл гарсан.

“Охин Н.Цэлмүүнийх нь талаар ямар ч дэл сул яриа байдаггүй. Хүү Н.Номтойбаяр нь байнга олны хэл амны бай болж явдаг болохоор хүүгээсээ илүү охиноо чамбай гэж найдаж, охиндоо нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг өвлүүлэхээр болсон биз” гэж тааж байна.