2014 оны 5 сарын 16

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс дахиад дэлхийн хамгийн баянчуудын жагсаалтыг тэргүүлсэн тухай Блүүмберг мэдээллээ. Тэрбээр 2007 онд энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Блүүмбергийн бичсэнээр Билл Гейтсийн хөрөнгө 72,7 тэрбум ам.доллар болсон аж. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 62 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан гэнэ. Ингээд Мексикийн тэрбумтан Карлос Слим дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

О.СУГАР