2014 оны 5 сарын 16

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЭЦГ-ын ажилтнууд хамтарч эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн долоон хоногт нэгэн хувийн эмнэлэгт байхад нь баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа. Шүүхээс түүнийг хоёр сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Г.Буяндоржийн 7-8 үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.

Тухайлбал, түүнийг бусдыг хуурч мэхлэх аргаар залилан онц их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан, оргон зайлсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гээд хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуучин Т.Ариунаагийн автомашиныг битүүмжилсэн байгаа бөгөөд үүнийг тайлбарлахдаа Г.Буяндоржийн нэр дээр бүртгэлтэй нэг ч хөрөнгө байгаагүйгээс ийм шийдвэр гаргажээ. Түүний нэр дээр орон сууц, автомашин болон компани ч байдаггүй гэнэ. Харин Г.Буяндоржийн үйлдсэн гэх хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн анхаарал хандуулж, түүний хүсэлтээр хуулийн байгууллагаас Ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлжээ.

- See more at: http://www.wikimon.mn/content/49447.shtml#sthash.YJs8YUt1.dpuf