2015 оны 11 сарын 24

Испанийн хөлбөмбөгийн “Атлетико” багийн ахлах дасгалжуулагч Диего Симеоне Мадридын “Реал” багтай тоглохдоо гайхалтай довтолгоо үзүүлж байсан “Барселона”-гийн тоглогчдыг бахдан биширчээ. “Барса” Эзэн хааны багийг талбай дээр нь 4:0-ээр бут ниргэсэн байна. 

Симеоне энэ талаар “Энэ тоглолтод “Барса” үнэхээр мундаг байлаа. Месси, Суарес, Нэймар гэсэн ийм аугаа гурван од нэг багт эв найрамдалтайгаар тоглож буй нь миний хувьд тайлагдашгүй оньсого юм. Миний бахдал өөрийн эрхгүй төрж байна” гэж ярив.