2015 оны 10 сарын 6

УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр машиных нь дугаар хязгаарлалтад өртсөн учир нийтийн тээврээр үйлчлүүлж, ард түмэнтэйгээ ойртжээ. Тэрбээр энэ явдлаа баримтжуулж, селфи хийж, цахим хуудсандаа байршуулсан байна. 

Тэрбээр анх удаагаа автобусанд сууж байгаа юм биш л дээ. Өмнө нь хэд хэдэн удаа суугаад авсан. Харин ойрноос давтамж нь арай нэмэгдэж байх шиг байна. Магадгүй сонгууль дөхсөний шинж ч байж болох. 

Гэхдээ аварга бусад гишүүддээ үлгэрлэж үзүүллээ. Юуг гэж үү, том машинаасаа татгалзаад, автобусанд суугаад явж болно гэдгийг.  Дахиад ч үлгэрлэж үзүүлэх байх. Харин бусад нь түүний жишгийг дагаасай билээ. 

Н.Болд