2015 оны 8 сарын 11

Энэ жилийн төрийн их баяр наадмын түрүү бөх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдод зориулсан Хүндэтгэлийн наадмыг төрсөн нутаг Хэнтий аймгийнх нь ЗДТГ-аас энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр их нас, хязаалан, соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа, шагайн харваа болох аж. Хан Хэнтий нутгийн харьяат, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ 1999 оноос төрийн их баяр наадамд 11 удаа тасралтгүй түрүүлж байснаас хойш 16 жилийн дараа ийнхүү “Хан Хэнтийн аварга” дэвжээ, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Хангарьд” спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх Э.Оюунболд улсын баяр наадамдаа анх удаагаа түрүүлж, Монгол Улсын арслан цолыг хүртсэн билээ.