2015 оны 8 сарын 11

Мэргэжлийн боксын рингэн дээр нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа Америкийн тамирчин Флойд Мэйвезер жингээс үл хамааран бүх цаг үеийн шилдэг боксчдын жагсаалтад өөрийгөө тэргүүн байранд тавьсан байна. Тэрбээр удаах байрыг Панамын боксчин Роберто Дюранд, гуравдугаар байрыг өөрийн нутаг нэгт тамирчин Пернелл Уитакерт өгсөн бол дөрөвт Мексикийн ширэн бээлийтэн Хулио Сезар Чавесыг байрлуулж, тавдугаар байрт домогт Мохаммед Алиг тавьсан гэнэ шүү. Ингэхдээ Мэйвезер “Эдгээрийг би дэндүү хүндэтгэдэг юм” гэсэн аж. Төдөлгүй түүнтэй боксын дэлхийн үнэмлэхүй аварга Лэннокс Льюис маргахаар шийджээ. Их Британийн хүнд жингийн боксчин энэхүү жагсаалтын тэргүүн байранд чухам тэр л зогсох ёстой, харин Мэйвезер жулдана гэж мэдэгдэв. “Би хүнд жингийн дэлхийн хамгийн сүүлчийн үнэмлэхүй аварга хүн. Тэгэхээр би хамгийн шилдэг нь байх” гэж Льюис өгүүлжээ.