2015 оны 8 сарын 5

Тамирчин бүсгүйчүүд эршүүд гэдэг ойлголт хэдийнэ ард хоцорчээ. Учир нь спортын царайлаг бүсгүйчүүдийн нэг болох боксчин М.Нандинцэцэг саяхан “Sakho” брэндийн сурталчилгаанд тоглосон байна. Бие галбир, царай төрхөөрөө ямар ч миссийг дагуулахааргүй гоо бүсгүйг нүүр царайгаа болгох сонирхолтой компаниуд цөөнгүй байдаг. Гэвч тамирчин бүсгүй спортын карьериа нэгдүгээрт тавьдаг учир тэдгээр саналаас татгалздаг гэнэ. Харин “Sakho” брэндийн хамт олон түүнд нэлээд боломжийн санал тавьж, рекламны од болохыг зөвшөөрүүлсэн гэнэ.
 

Н.АЗ