Сүмогийн их аварга Д.Дагвадорж эхнэрээсээ салснаа мэдэгдсэн. Харин түүний шинэ амрагаар Б.Лагшми хэмээх бүсгүй тодроод байгаа тухай хэвлэлээр бичигдээд байгаа юм. Б.Лагшмигийн хувьд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн боловсрол, мэдлэг сайтай. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй "Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгссөн гэлцэх юм билээ. Түүний хувьд Цагаан сараар их аваргын гэрийнхэнтэй танилцсан гэх мэдээлэл гарснаас хойш мөд хуримын зар дуулгана хэмээж байгаа юм. Тэгвэл Б.Лагшми “Хэсэг хугацааны дараа албан ёсоор хуримын ёслол үйлдэнэ. Гэхдээ даруухан хийх байх” хэмээн ярьжээ. Их аваргын хувьд анхны гэргий Г.Тамиртайгаа Монгол, Японыг доргиосон сүртэй хурим хийж байсан бол энэ удаа даруухан хуримлах бололтой.
Г.НАРАН