2015 оны 6 сарын 10

Олимпийн хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр цахим ертөнцөд нэгдээд удаагүй. Цахим хуудсаа өөрийнхөө зургаар чимдэг аварга энэ удаа ичингүйрэн нүүрээ дарсан зургаа оруулсан нь ёстой сэтгэгдлээр “булуулж” байгаа аж. Тодруулбал, тэрбээр уран бүтээлийн үзэсгэлэн үзэж яваад, бүсгүй хүний гоо үзэгсгэлэнгээс ичингүйрсэн нь энэ. Аваргын “хөөрхөн зураг” гэх тодотголтой энэ зураг сүүлийн үед цахим ертөнцөд хамгийн их “Like”, сэтгэгдэл аваад байгаа гэнэ шүү.

Г.ЗАЯА