2015 оны 5 сарын 20

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ саяхан “хүндхэн” шийдвэр гаргаж хүүгээ цэрэгт мордуулсан. Тэрбээр “Миний хүү эр хүн болжээ. Цэргийн зарлан ирээд... Хүүгээ цэрэгт явуулахаар шийдлээ. Эр хүний явах ёстой алба. Давах ёстой даваа” хэмээж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ гишүүн хүүгээ эргэсэн гэнэ. Тэрбээр “Хүүгээ эр хүн болж, олны дунд биеэ зөв авч явах ухаан сууж, аливаад сэтгэлийн ухаан хатуужилтай хандаж, зөв явж, авах гээхийн ухаанаар аливаад суралцаг гэж цэрэгт мордуулсан. Каринтин дээр эргээд очиход миний хүү бов бор болчихсон, ярьж хөөрөх нь хүртэл өөр хүн болсон мэт санагдлаа. Хэдий том хүн болсон ч гэсэн ээждээ жаахан хүүхдээрээ л харагдах юм” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

 

С.НАРАН